
Марк, 6 настай:"Хайр гэдэг бол ээж аавыг нойлд сууж байхыг хараад муухай байна гэж бодохгүй байхыг хэлдэг. "
Ноелле, 7 настай:"Хэн нэг эрэгтэйд цамц нь таалаглаж байна гэж хэлэхэд тэр өдөр болгон тэр цамцаа өмсөхийг хайр гэнэ. "
Томми. 6 настай:"Хайр гэдэг бол эмээ өвөө нар бие биенийгээ маш сайн мэддэг мөртлөө найз байгаад л байхыг хэлнэ. "
Синди, 8 настай:"Төгөлдөр хуурын тоглолтын үед би тайзан дээр маш айсан байсан. Тэгээд хүмүүсрүү харсан чинь манай аав ганцаархнаа надруу даллаад инээж байсан. Би тэгсэн айхаа больчихсон. Энэ хайр байх. "
Ребекка, 8 настай:"Манай эмээ үе мөчний өвчнөөсөө болоод өөрийнхөө хөлний хумсыг авч чадахаа больсон учраас манай өвөө үргэлж авч өгдөг болсон. Манай өвөө өөрөө бас үе мөчний өвчтэй. Энийг хайр гэнэ. "
Билли, 4 настай:"Хэрвээ хэн нэгэн чамд хайртай бол тэр чиний нэрийг өөрөөр дууддаг. Чиний нэр түүний аман дотор аюулгүй байгаа гэдгийг чи мэддэг. "
Карл, 5 настай:"Эмэгтэй хүн үнэртэй ус түрхээд, эрэгтэй нь сахлын ус түрхэж уулзаад бие биенийхээ үнэрийг үнэртэхийг хайр гэнэ. "
Крисси, 6 настай:"Хайр гэдэг бол чи гадуур хооллож байхдаа шарсан төмснийхөө ихэнхийг нь хэн нэгэнд өгөөд өөрөө авахгүй байхыг хэлнэ. "
Тэрри, 4 настай:"Чамайг ядарсан үед инээлгэлэг зүйлийг хайр гэнэ."
Данни, 7 настай:"Хайр гэдэг бол манай ээж кофе бэлдээд аавд өгөхийн өмнө амт нь зүгээр эсэхийг шалгаж амсахыг хэлнэ."
Эмили, 8 настай:"Хайр гэдэг бол чи байнга үнсэхийг хэлдэг. Чи үнссээр байгаад ядарчих юм бол, хамт байж илүү ихийг ярихыг хүсдэг. Миний ээж аав 2 яг тэгдэг."
Бобби, 7 настай:"Зул сарын баяраар хэрвээ чи бэлгээ задлахаа болиод сонсох үед чамтай ярьж байдаг зүйл бол хайр юм."
Никка, 6 настай:"Хэрвээ чи илүү хайрлаж сурахыг хүсвэл, дургүй найзаасаа эхлэх хэрэгтэй. "
Клейр, 6 настай:"Миний ээж намайг хэнээс ч илүү хайрладаг. Ээжээс өөр хэн ч шөнө унтаж байхад чамайг үнсэхгүй шүү дээ. "
Елайнэ, 5 настай:"Ээж аавд тахианы махны хамгийн гоё хэсгийг нь өгөхийг хайр гэнэ."
Крис, 7 настай:"Ээж аавыг муухай үнэртэй, хөлстэй болчихсон байхад нь хүртэл түүнийг Роберт Рэдфордоос илүү сайхан залуу гэж хэлдгийг хайр гэнэ. "
Мари Анн, 4 настай:"Хайр гэдэг бол бүтэн өдөр ганцааранг нь орхисон ч гэсэн миний нүүрийг долоохыг хэлнэ."
Лаурен, 4 настай:"Манай эгч надад бүх хуучин хувцасаа өгөөд өөрөө шинийг худалдаж авахаас өөр аргагүй болдог. Тэндээс надад хайртайг нь би мэддэг. "
Карен, 7 настай:"Хэрвээ чи хэн нэгэнд хайртай бол, чиний сормуус дээш доошоо дэрвээд, нүднээс чинь од бутардаг."
Жессика, 7 настай:"Хэрвээ чи чин сэтгэлээсээ л хэлэхгүй бол "Би чамд хайртай" гэж хэлж болохгүй. Хэрвээ үнэхээр хэлж байгаа бол олон дахин хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүмүүс амархан мартдаг."
No comments:
Post a Comment