Monday, May 16, 2011

Хайраа намайг уучлаарай


Хэлж амжаагүй үгсээ цээжиндээ тээгээд би явлаа
Хэний ч мэдээгүй хайраа сэтгэлдээ xадгалаад би явлаа
Хэзээ ч уулзахгүй болзоог зүүдэндээ тогтоогоод би явлаа
Хээнцэр дэгжин дүрийг чинь зүрхэндээ сийлээд би явлаа
Сэтгэлийг минь мэдрээсээ гэж нууцхан үнсээд би явлаа
Сэвгүйхэн яваасай гээд сэмхэн залбираад би явлаа
Сэмхэн хардаг харцаа чимээгүйхэн нуугаад би явлаа
Сэвшээ хонгор салхиар нумимсаа арчуулан би явлаа
Санаандгүй учирч магад гэж өөрийгөө аргадаад би явлаа

No comments: