Monday, May 16, 2011

Хайрттайгаа хамт өнгрүүлэх мөчүүд

Романтик байдал гэдэг заавал үнэтэй ресторан, том баглаа цэцгээр хязгаарлагдахгүй. Байгаа орчноосоо д өдөр тутам романтик байдлыг мэдэрч байвал та хоёрын дурлал дүрэлзсэн хэвээр үргэлжлэх болно.


1. Нар жаргахыг өндөр байшингийн дээвэр дээрээс хамтдаа хар.
2. Хамт шүршүүрт ор.
3. Нэг нэгнийхээ чихэнд үг шивнэ.
4. Бороонд үнсэлц.
5. Бие биендээ хувцсыг нь өмсгө.
6. Бие биенийхээ хувцсыг тайл.
7. Хайртынхаа сүрчгийг нэг өдөр түрхэж яв.
8. Гэртээ хайртынхаа цамцыг өмс.
9. Хамт хөөстэй ваннанд ор.
10. Цуг агаарт гарангаа шөнийн оддыг хар.
11. Бие биендээ гараараа захидал бичиж өг.
12. Түүнийг өөрийнхөө хүсдэг цорын ганц хүн гэдгийг мэдрүүл.
13. Чадварлаг зураачаар хамтдаа байгаа зургийг зуруул.
14. Бие биедээ дуу дуулж өг.
15. Бие биедээ үлгэрийн эсвэл өгүүллэгийн ном уншиж өг.
16. Өвөр дээр нь суу.
17. Хамт шпагетти ид. /Ахайтан ба Тэнүүлчин хүүхэлдэйн киног үзсэн биз дээ?/
18. Зүрхнийх нь цохилтыг мэдрэхгүй байвал та түүнтэй хангалттай ойр биш байна гэсэн үг гэдгийг санаарай.
19. Бие биенийхээ үсийг самнаж өг.
20. Түүний унтаж байгааг нь ажигла.
21. Хамгийн нандин нууцаа хуваалц. Нэг оройг юм ярилцаж өнгөрүүл.
22. “Сайхан нойрсоорой” гэж хэлэхээ битгий мартаарай.
23. Хайрттайгаа анх учирч байсан тухайгаа өгүүллэг зохиож түүнд бэлэглэ.
Хайрын илэрхийлэл хамгийн энгийн бөгөөд, сэтгэлд ойр зүйлээс эхэлдэг. Өдөр бүрийг анхны болзоо шиг, анхны учрал шиг байлгахыг хүсвэл романтик зангаа хэзээ ч бүү алдаарай.

No comments: