Tuesday, April 12, 2011

Та сайн хань мөн үү?





Сайн нөхөр
·         Эхнэртэйгээ хэзээ ч маргалддаггүй. Эмэгтэй хүнийг маргаанд ялж гарах аргагүй. Эцсийн үг ямар байсан ч эхнэр чинь л хэлэг.
·         Эхнэрээсээ юугаа ч харамладаггүй. Түүний гуйлтыг үргэлж биелүүлж байхыг хичээ. Өгсний хэмжээгээр авдаг гэсэн зарчмыг сана.
·         Өдөрт ядаж нэг, хоёр удаа ч болов эхнэрээ заавал магтдаг.
·         “Хайртай” гэж хэлэхээс ичдэггүй. Түүнд хайртай гэдгээ хэлэх тусам эхнэр чинь таныг улам их хайрлах болно.
·         Эхнэрийнхээ яриаг тасалдаггүй. Түүний ярьж байгаа зүйл танд ямар ч утгагүй, өчүүхэн байсан ч яриаг нь таслалгүй, анхааралтай сонс.
·         Эхнэрийнхээ дэргэд өөр эмэгтэйг магтдаггүй. Ер нь эхнэрээ өөр эмэгтэйтэй харьцуулах хэрэггүй.
·         Зав гарвал “Би хоолоо хийчих үү, би аягаа угаачих уу? ” гэж асуудаг. Тэр таныг зараад байхгүй л байх, гэхдээ түүнд таны анхаарал халамж сайхан санагдана.
·         Гэр бүлийнхэнтэйгээ хооллохдоо ном сонин уншдаггүй.
·         Үдэшлэг дээр эхний бүжгийг эхнэртээ зориулдаг.
·         Түүний хажууд өөр хүүхнүүдтэй сээтэгнэдэггүй.
·         “Би л ажил хийж мөнгө олж байгаа учир би мэднэ” гэх маягаар харьцдаггүй.
·         Амралтын өдөр, оройн цагаар гадагш гарахдаа хаашаа явах,хэзээ ирэхээ эхнэртээ заавал хэлдэг.
Сайн эхнэр
·       “Би чамаас өөр хүнтэй суучихаж болох л байсан ” гэж хэзээ ч хэлдэггүй.
·       Нөхрийнхөө элдэв жижиг дутагдал, сул талыг шүүмжилдэггүй.
·       Жижиг зүйл дээр нөхөртөө буулт хийдэг. Ингэвэл та том зүйл дээр хожих болно.
·       Нөхөртөө үргэлж үнэнийг хэлдэг. Гэхдээ бүх үнэнийг биш, түүний мэдэхэд хангалттай үнэнийг л хэл.
·       Нөхрийнхөө идэвхи санаачлагыг үргэлж анзаарч, магтдаг. Танаас магтаалын үг сонсох тусам тэр үгэнд чинь улам тохирох, үнэхээр хүчтэй эр болохыг хичээх болно.
·       Нөхрийнхөө дуртай хоолыг үргэлж хийж өгдөг.
·       Олон нийтийн дунд нөхрийнхөө яриаг тасалдаггүй.
·       Найз нартаа онигоо ярьж байхад нь “Дандаа л үүнийг ярих юм, наадахыг чинь бүгд мэднэ” гэх мэтээр олны өмнө доош нь хийдэггүй.
·       Хүүхдүүдийн дэргэд нөхрөө шоолж, муулдаггүй.
·         Ээжийг нь ганц үгээр ч шүүмжилдэггүй.
·         Алхам бүрийг нь хянаж мөрддөггүй.
·         Хоёр дахь удаа нөхөрт гарсан бол түүний дэргэд урьдах нөхрөө магтдаггүй.



No comments: